"Удаан уулзаагүй, тиймүү" цааш унших »
"Удаан уулзаагүй, тиймүү" цааш унших »
Товч танилцуулахад Kev Nish, Prohgress, J-Splif, DJ Virman, гэсэн 4 гишүүнтэй бөгөөд Cherrytree Records -ын артист гэж явдаг юм байна. Тус хамтлаг Хипхоп, Поп, Электро чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Хамгийнх анх 20110 онд ЛосАнжелисын радиогоор анхны уран бүтээл цацгдаж эхэлсэнээс хойш олонд танигдаж эхэлжээ. Тэдний irls On The Dance Floor” болон “Like A G6”, уран бүтээл цацагдсанаас эхлэн тэдний олонд танигдах гараа эхэлжээ. Тус хамтлаг ихэвчлэн ЛосАнжелисийн клубуудээр аялан тоголдог байсан нь Snoop dogg Kenny west нарын хараанд өртөж уран бүтээл хамтран хийх санал тавьсанаар урлагт орон зам нь иүлүү нээлттэй болж өгсөн байна. Тэд маш олон уралдаан тэмцээнд оролцож дээгүүр байранд үргэлж орж бйасан нь тэдний хэр авъяастайг харуулсан хэрэг болсон.Ихэнхдээ өр бусад уран бүтээлчдын уран бүтээл дууг өөрсдийн хэв маяг оруулах буюу ремикс болгон толилуулдаг байсанаа одоо тэд жинхэнэ өөрсдийн уран бүтээлээ хийдэг болжээ.
Одоо тэд Ази, хойд Америк, ИхБритани, ХонгКонг, Макао, Сингапур, Бразил, Голланд, Америк зэрэг газруудад аялан тоглолт хийж хэдийнээ олны танил болжээ.
Одоогийн байдлаар 5 цомог 7 сингл гаргаад байгаа юм байна.
Ингээд та бүхэндээ тэдний нэгэн уран бүтээлийг толилуулж байна. Энэ хамтлаг таалагдана гэж найдаж байна.
"Far East Movement хамтлагын тухай." цааш унших »
ИХ ХААН хөрстөд мориллоо. Өөрийн өрлөг жанжид, хөлөг баатрууд, түүхэнд сор болон үлдсэн хатад, үлгэр туульд мөнхөлсөн баатруудаа сэрээн хөрст дэлхий, ХӨХ МОНГОЛ та бидний төлөө хөрстөд заларлаа. Их хаан айлчлан зочлох гэж ирсэнгүй, аж амьдралтай минь танилцах гэж морилсонгүй эх болсон байгаль дэлхийг хамгаалж, хүнээ байсан хүн төрөлхтөнг СЭХЭЭРҮҮЛЭХЭЭР, УХААРУУЛАХААР, ХАМГААЛАХААР бас ГЭСГЭЭХЭЭР заларсан.
Энэ бүхнийг Хаан ганцаараа хийхгүй, өрлөг жанжид, эрэлхэг баатрууд ч дангаараа хийхгүй ХӨХ ЦЭРГҮҮДээ оройлон бүгдээр, хамтаар хийх билээ. Хөх Монголын ХӨХ ЦЭРЭГ гэхээр өөрөөсөө хол мэт бүү сэтгэ. Энэ бол Та, би ерөөс хөх толботой төрсөн монгол хүн бүхэн юм шүү.
ХААН айлдвартаа:
... Хөх Монголын үрс минь
Сэр сэр сэр
Тэнгэрээс заяатайгаа сана
Газараас томилгоотойгоо мэд
Сэр сэр сэр
Хөх толбот үрс минь
Дээдийн дээд өвгөд чинь
Дэмий Та нарыгаа орхиогүй
Учир бүхний учгыг
Нууц бүхний тайллыг
Арга билгийн нууцыг
Амьдрах ухааны аргыг
Санахаа больсон түүхэнд чинь
Сонсохоо больсон туульд чинь
Хаагаад аясан сударт чинь
Харахаа больсон тэнгэрт чинь
Хайрлахаа мартсан газарт чинь
Үзэхээ больсон үүлэнд чинь
Үнэмшихээ больсон үлгэрт чинь
Үлдээж орхисон байгаа...
Хааны дээрхи айлдвал сургаалийг Тэнгэр Монгол Газар номонд тайлбар тайлалтай нь бичсэн байна.
Мөн таныг “ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР” хэмээх Хааны амилуулсан дуудлагыг хэлэн хөх эрчимээ сэрээн ӨӨРТӨӨ, ӨРХ ГЭРТЭЭ, цаашлаад ЭХ НУТАГтаа ЭЗЭН байхыг захиж байна. Энэхүү дуудлагыг хэлснээр ажил үйлс, амьдрал, сэтгэл санаа, эрүүл мэнд, буян заяа тэгшрэх агуу хүчтэй дуудлага билээ. Тэнгэр Монгол Газар дуудлагын хүчээр олон гайхалтай итгэмээргүй үр дүн гарсныг та "Тэнгэр Монгол Газар" номноос дэлгэрүүлэн уншаарай.
Уг номыг та бизнесмен, улс төрч, хуульч хэн ч бай мөн нийгмийн давхаргаас үл хамааран гагцхүү Хөх толботон Монгол хүн л бол заавал уншиж ойлгож хэрэгжүүлж мөн цааш нь элэг нэгт Монголчууддаа түгээн дэлгэрүүлээрэй.
Энэхүү ном нь ашгийн бус бөгөөд номноос орох орлого нь Монголчуудыгаа гэгээрүүлэх Их Хааны Сургааль номлолыг түгээх дараагийн ариун үйлсэд зарцуулагдах болно
Хөх тэнгэрийн дор Монгол хэмээх дэлхийн цээжнээ орших агуу гүрэнд эзэн нь болж төрсөн хүмүүн таньд айлчлан ирж буй Баясгалан хэмээгч Усан Луу жилийн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлэе. Миний Монголын ард түмэн элгэн олноороо амар амгалан, түмэн зүйлийн дээдийн дээд азжаргал, эрүүл саруул урт удаан наслахын гайхамшигтай бөгөөд агуу ерөөлийг хүргэе.
Өөрөөр сэтгэж, бусдыгаа хайрлаж хүндэлж, хэнд ч дийлдэшгүй агуу гайхалтай сэтгэлээр миний ард түмэнд энэ оноо угтан бүхэнд шинэлэг гэгээлэг байгаарай.
Ирэх ондоо ажил хөдөлмөр, аж амьдралаа сайхнаар цэгцэлж оюун бодлоо шинээр ариусган мөнхөд цэцэглэх ирээдүйгээ гэгээнээр зорилгожуулаарай.
Хүндэтгэн ёсолсон. Төрийн дайсан нь.
"Үхэхээсээ өмнө бүгдийг амжуул. Дэлхийг сөнөөсөнч яадгийн" цааш унших »
Би тэнгэрээс өөр нэгэн бороо орохыг харж байна.
Энэ бол зүгээр нэг бороо биш хүмүүний нулимсан бороо.
Хүн хүнээ хайрлах, нэг нэгнээ хүндэтгэх зан чанар үгүй болж.
Энэ цаг тун удахгүй ойрхон болно.
Энэ бүгд бидний хийж буй буруу бүхний төлөөс гэдгийг бид хожуу ухаарна.
Би эрхэм бас мундаг тэр хүнд их хайртай. Түүний хийсэн бүхэн их нандин байдаг. Өөрөөсөө байгаа бүхнээ дайчилдаг. Харуусал дүүрэн амьдралд тэр хөл сөхөрч зовлонгийн далайд тэр унаж үзсэн ч тэр сэрсэн. Тэр чадсан.Амьдралын эрхэнд тэр олон муу бүхэнтэй тулгарч явсаар, даван туулсаар өлийг хүрсэн. Түүнийг тойрон хүрээлдэг, түүнд хайртай, үргэлж хамтдаа гэсэн олон хүмүүс түүнээс он цагын эрхэнд нүүрээ буруулсан. Учир нь тэр одоо нэгэн өвчинд шаналж яваа. Гэхдээ үүнийгээ тэр илаашруулж эрүүл энх болохын төлөө бүхнийг хийж яваа нэгэн.
Зовлонт хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас хойш хүн хүнээ хайрлах хамгаалах, хүндэтгэх гэдэг зүйл үүсэн бий болж түүгээрээ хөгжиж ирсэн. Үүнтэй адил нэг нэгнээ зовсон цагт нь бие биедээ тус болох байтал......
Гэвч энэ бүхэн арай өөр юм аа. Ялангуяа миний хайртай тэр хүний амьдрал. Өөрт байгаа түүний зүрх сэтгэл гэнэн цагаахан бас цайлган. ХҮн итгэдэг. Хүнийг хайрлаж чаддаг. БАс тэр их эмзэг Амархан гомддог. Гомдол нь түүнийг зүрхгүй болгодог. Хайр гэдэг үг түүний зүрхэнд бага бий. Тэр нь өөрийгөө хайрлах.
Тэр үргэлж ийм зовлонт байгаагүй. Нэгэн цагт тэр бүхний хайртай хүн, байлдан дагуулагч, үлгэрлэн дуурайлгагч байж чадсаар явсан. Энэ бүхэн одоо түүнд дурсамж болсон.
Одоо өөрийн дотоод сэтгэлээ өөрт байгаа бүхнээ нуулгүй бичэхийг хүсдэг бусаддай хууваалцаыг хүсдэг нэгэн болсоон. Тэр хүн бол БИ.
Тиймээ би өөртөө хайртай. Өрөөлийг хайрлаж бйасан цаг мөч бүхэн минь худлаа байсаныг ойлгосоор яваа нэгэн.
Хачирхалтай боловч үнэн хэдэн үгсийг би энд бичлээ. Миний дотор байгаа хүн миний гаднах хүнээс тэс ондоо хүн.
Хүндэтгэсэн. Төрийн дайсан.
Би хэн бэ хэн юу бичэх гээд байна вэ гэвэл байна ш дээ. Ийм байна аа хө. Би цагаан сараар нэг цаддаг юмаа. Яагаав "Цад цад Цагаан сараар нэг цад" нэг үг байдаг даа. Тэрэн шиг л.
Яахав дээ хүн юм чинь Зөндөө олон айл хэснэ их иднэ гэдэс зөндөө том болноо хөөрхий миний. Танууд минь ч гэсэн тэгтэг биздээ гэж боджоогоо.
Угаас миний Монголын уламжлалт их баярын нэг Цагаан сар Монгол хүн бүрийн бодол оюун зүрх сэтгэлд асар их хүндэтгэлийн баяр билээ.
Гэхдээ ийм бйанаа миний бодолоор. Баяраар айл айлд ороод идээд л байна идээд л байна. Тэгээд арай гэж идээд боллоо гэтэл ахиад өөр айлд орох болно. Тэгхээр нэг бодлого бодоё. Нэг айлд өглөө 9,30с орлоо сууж баахан идэж уулаа 11,30-с гараад өөр айлд орлоо бас идлээ 14-с ахиад өөр айлд орлоо 16-с ахиад өөр айлд орлоо идлээ. 18-с ахиад бүүр өөр айлд орлоо. Ингээд үргэлжүүл өдөрт 5-7 айл. Тэгээд орсон нэг айлдаа бууз банш нийлээд 10-20-ийг иднэ. Бас завсараар нь салат зууш идээ цагаа, цай цүү ууна. Ингээд тэрийгээ дундажлаад 6 айлдаа үржүүлдэхэд өдөрт 100-120 бууз банш мөн бусдыг нь иднэ. Ёо ингэхээр аймаар юм болжоогоо биз. Бодоод үз. Танууд яана гэж боджийно. Өөрсдөө хэр их идэж уухаа бодоод нэг үзээрэй. Тоймгүй байгаа. Бид чинь бараг 3-4 хоногт идэх юмаа 1 өдөрт иднэ. Тэгхээр жин гэдэг юм чинь явж өгнө биздээ.
Ер нь Цагаан сараар нэг цадна бас болоогүй жин нэмнэ.Охид бүсгүйчүүд турж ядаж байхад нь энэ Цагаан сар дараад хаяжаагаа байхгүй юу. ХЭХЭ.
За тэгэхээр ийм горимын санал байна. Бүгдээрээ Цагаан сараар идэхээ больчий. БАс айл хэсэх ээ болиод гэртээ Тогоо бариад суувал дэээр шдээ. Би сүүлийн хоёр жил лав тэгж байна. Тэрнийхээ тулд цагаан сараар их идээгүй, тэрнийхээ тулд таргалаагүй гоё ш дээ.
Энэ жил тийм болохоор бүгдээрээ гэртээ сууя. Яадгийн. Юм идмээр бол гэртээ л иднэ биз. Нэг талаараа эдийн засагт ч хэмнэлттэй.
Өө чухал нь хамгийн их хүндэтгэх ёстой ахмад буурайнууддаа очиж амар мэндийг нь асууж алтан сургаалийг нь сонсоорой. Тэгэх хэрэгтэй шүү.
Зиа тэгээд миний блогт орж энэхүү бичлэгийг уншиж оюун ухаандаа тунгаасанд баярлалаа.
Хүндэтгэн ёсолсон. Төрийн дайсан
Тиймээ энэ Тоншилт хийж байгаа хүнүүс угаасаа мундаг юм байна. Миний муу тоншилтыг бодуул том юм байна. Би хожуул бургас мэт тоншдог байхад нөгөөдүүл чинь Томоо том нарс хуш эд нар тоншиж байна ш дээ. Би яахын.
Энэ сайхан сайн тоншилтуудыг хийж байгаа хүмүүс чинь бүгд л агуу сэтгэлгээтэй басхүү яаж бичэхээ мэддэг нөхдүүд буй бололтой. Жишээ нь Хашир Анжгай ах байна. Энэ хүний тоншилт бол бүр урьтаас мэдэж тааварлаж урьчдчилан бичэж тэр жинхэнэ нүдээ олсон сайхан бичлэг буюу Тоншилт болж байна.
Зиа тэгээд блогчин Битмин Төрсод Аралоб гээд олон тоншигчид байна өө.
Аралобын хувьд Монгол хүний үнэ цэнийг цэвэрлэгч нараар төлөөлүүлж байгаа нь гайхалтай санаа болсон юм. Монгол хүний ажилч хичээнгүй зан чанарыг энэ хүмүүсээр төлөөлүүлсэн хэрэг нь нөгөө талаар Одоо цагт Монгол хүн ямар болсон тэр хүмүүсийг хараад яаж ханддаг, цэвэрлэж буй зүйлсийг нь үнэлэхгүй хэрхэн хайхрамжгүй ханддаг хүмүүсийн дэргэд жинхэнэ үнэ цэнэтэй хүмүүсийг харуулж буй хэрэг болж байна.
гэх мэт олон блогчин Тоншуулууд байгаа нь үнэхээр багтууштай юм өө.
Зиа тэгээд сэдвээс гадуурх Тоншилт хийсэнд уучилаарай дөө манай Тоншуулууд минь
Од газарт унаж гэрэл гийнэ
Тэр одноос хэн нэгэн мэндэлнэ.
Хүчийг бусдад түгээх үеэр
Түнэр харанхуй бүхнийг нөмрөвч
Өөрсдийн хүчээр бүгдийг хамгаалж чадна.
Чоно улих хамгаас ойр сонсогдох юм.
АРаас нь Гуамарал морилон ирнэ.
Дэлхийг сөгдүүлэх Монгол хүн удахгүй ирнэ.
Тэр хүн биднийг жаргаах болно
Дэлхий тэнхлэгээ үл эргэх цаг тун ойрхон.
Шинж тэмдэг нь
Могой гэрт чинь үүрлэж
Болжмор үүдэнд чинь үхэж
Хэрээ гэр дээгүүр чинь гуаглаж
Нарыг улаан тоос бүрхэж
Хөх тэнгэр улайсана

